Мал хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олжээ

Мал хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Тугалгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:50 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат малчин Б-гийн хүү Ц /13 настай, эрэгтэй/-ийг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 00:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:00 цагаас Рашаант багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 7 км зайтай/-аас иргэн Х /50 настай, эрэгтэй/-ын хамт малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө