"Гар буу"-ны спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид өрсөлдөж байна

"Гар буу"-ны спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид өрсөлдөж байна

Гар бууны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Паттаяа хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд Монголын практик буудлагын холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатарын удирдлага дор насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Дашдэмбэрэл, Б.Алтанбагана, Д.Энхбаатар, Д.Хатанзаяа, эмэгтэйчүүдэд Э.Эрдэнэхалиу нар өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Н.Амир, охидод Д.Намуун нар өрсөлдөхөөр Тайланд улсыг зорьсон байна. Гурван жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-д манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцох байгаа нь энэ аж. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө