Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү ДАШТ-ний шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce "Phantom" автомашин бэлэглэжээ

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү ДАШТ-ний шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce "Phantom" автомашин бэлэглэжээ

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман ДАШТ-ний эхний шатны тоглолтод Аргентины багийг ялсан шигшээгийн тоглогч бүрд Rolls-Royce Phantom автомашин бэлэглэсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэ сарын 22-нд Саудын Арабын шигшээ  аргентинчуудыг 2:1 харьцаатайгаар дуулиантайгаар хожсон юм. С хэсгийн тус тоглолт Лусаилын Үндэсний цэнгэлдэхэд болсон бөгөөд Лионель Мессийн 10 дахь минутын торгуулын цохилтын хариуд нь саудчууд Салех Аль-Шехри (48), Салим Аль-Давсари (53) хоёрын гоолоор хариу барьжээ. Багийн тоглогчдод бэлэглэсэн энэ онд жил үйлдвэрлэсэн Rolls-Royce машины Phantom загварын үнэ нь $460 - $550 мянган доллар аж.