Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Катарт очсон 75 настай Д.Дэнсмааг онцолжээ

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Катарт очсон 75 настай Д.Дэнсмааг онцолжээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгалыг мэдрэхээр нэлээд олон монголчууд Катарт хүрэлцэн ирсэн талаар centralasia.media сайт мэдээлжээ.

Тэдний нэг нь 75 настай Д.Дэнсмаа эмээ. Тэрбээр хөлбөмбөгийн шүтэн бишрэгч бөгөөд зээ охин, хүргэн хоёрынхоо аялал жуулчлалын агентлагаар дамжуулан Катарт болсон ДАШТ-ийг үзэхээр ирсэн байна. Харин Монголын хөлбөмбөгийн холбооны А.Ганбаатар хатагтай Д.Дэнсмааг хүлээн авч уулзан, ДАШТ-ийн тасалбар бэлэглэсэн байна. Мөн А.Ганбаатар тэдэнд дэлхийн хөлбөмбөгийн ододтой зургаа авахуулах боломжийг олгож, баяр дээр нь баяр нэмсэн талаар centralasia.media сайт мөн мэдээлжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө