ВИДЕО: Ши Жиньпиныг огцрохыг шаардсан жагсаал газар авч цагдаа, иргэдийн мөргөлдөөн хурцадмал байдалд шилжжээ

ВИДЕО: Ши Жиньпиныг огцрохыг шаардсан жагсаал газар авч цагдаа, иргэдийн мөргөлдөөн хурцадмал байдалд шилжжээ

Хятадын Шанхай хотод Ковидийн хатуу арга хэмжээг эсэргүүцэж Ши Жиньпиныг огцрохыг шаардсан иргэд гурав дахь өдрөө жагсаж байна. Мөн эл хөдөлгөөн бусад хотуудад тархаж буй талаар BBC агейнтлаг мэдээллээ.

Тодруулбал, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотын орон сууцны хороололд өнгөрөгч пүрэв гараг /2022.11.24/-т гал гарч, иргэд гадагшаа гарахыг оролдсон ч "Тэг ковид" бодлогын хүрээнд баригдсан тусгаарлах ханыг давж чадаагүй учир 10 хүн амиа алдсаны дараа орон нутгийн оршин суугчид хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Улмаар жагсаал өргөжиж, Шанхайн иргэд болон бусад хотуудыг хамраад байна. Жагсагчид "Ши Жиньпин, огцор, Коммунист нам огцор" хэмээн хашхирч, тус улсын хатуу цензурын эсрэг бэлгэдэл болсон хоосон цагаан цаасыг барьж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. 

Сануулахад, Гурван жил орчим үргэлжилсэн олон нийтийн хорио цээрийн туршилт буюу Хятадын Коммунист намын бодлогод сая сая хүн сөхөрч, амьдрах нөхцөлгүй хямралын байдалд шилжиж, амь насаараа хохирч буй талаар бид мэдээлсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Харин цагдаа нар жагсаалыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч ням гараг /2022.11.27/-т Шанхай хотод хэд хэдэн хүнийг баривчилж, гудамжийг бүсэлсэн байна. Тус өдөр Бээжин хотын голын эрэг дээр хэдэн зуун хүн цугларч, төрийн дууллаа эгшиглүүлж тайван жагсаал хийсэн юм. 

Түүнчлэн жагсаал болж байгаа хотод оршин сууж буй иргэдээс энэ талаар тодруулахад, Бээжин, Шанхай болон Өвөр монголын хотууд ч эгзэгтэй байдалд байна. Хятдад өмнө нь намын даргын өөдөөс боссон ийм жагсаал гарч байгаагүй учир хүмүүс айж байсан ч жагсаал олон хотоор тархаж бүгд зоригтой тэмцэж эхэлсэн. Аргаггүй шүү дээ. Гурван жилийн хорио ажил амьдралыг баггүй хүндрүүлсэн. Дээрээс нь хүний амь эрсдэж буй нь том цохилт боллоо. Энд тэмцэл хурцадмал байгаа. Засгийн газар цагдаа нар олон улсын хэвлэлд гарч буй мэдээллээс эсрэгээрээ хатуу байгаа. Мөн үхсэн хүмүүсийн мэдээллийг ч дарж байна. Бидний бичсэн нийтэлсэн бүхэн устгагдаж, олон улсад гарч буй ихэнх мэдээлэл худлаа байна" гэсэн юм. 

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө