Хөдөлмөрийн баатар Д.Ухнааг баасан гарагт хөдөөлүүлнэ

Хөдөлмөрийн баатар Д.Ухнааг баасан гарагт хөдөөлүүлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа өчигдөр таалал төгсчээ.

Тэрээр Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн юм. УДБТ-т дуучин, 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983-2001 онд даргаар ажиллажээ. Эх орондоо эстрад, рок поп урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, худалдааны ажилчдын “Хүрэн хаалгатай дэлгүүр”, жолооч нарын “Алтан шар зам” болон хүүхэд, эстрадын ахмад дуучид, аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн, бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болон өөрийн улсын чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800 илүү концертыг хөтлөн өөрийн ухамсарт амьдралаа урлаг соёлыг хөгжүүлэхэд зориулсан юм.

Данзанваанчигийн Ухнааг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэх ажиллагаа Соёлын төв өргөөнд арванхоёрдугаар сарын 2-ны өглөө /2022.12.02/ 05:40 цагаас эхэлнэ.