Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр аргын тооллын 11 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 7, Чөдөр одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:19 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухай өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах нялхсыг хурим хийх хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.