Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд өндөрлөөд байна. Тус тэмцээнд эмэгтэй 9, эрэгтэй 8 багийн ширүүн өрсөлдөөн үргэлжилж хагас шигшээ шатанд эмэгтэй багуудаас “Хөвсгөл Эрчим” /58 оноо/, “Энагурэ Террамед” /37 оноо/, “Улаанбаатар” /54 оноо/, “Тэнүүн-Огоо” /45 оноо/ багууд өрсөлдөхөөр шалгараад байгаа аж. Харин эрэгтэй багуудаас 2021 оны Дээд лигийн дэд аварга “Хасу Мегастарс” клуб, Баянхонгор, “Минжит Булган”, Өмнөговийн “Шанх Транс” клуб сүүлийн шатанд шалгарлаа.