Ц.Нямсүрэн: Ирэх онд бүх барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлага тавина /ВИДЕО/

Ц.Нямсүрэн: Ирэх онд бүх барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлага тавина /ВИДЕО/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Олон Улсын эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас 10 дахь удаагаа хөгжлийн бэрхшээл судлал-салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг "Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж" сэдвийн хүрээнд өнөөдөр /2022.11.30/ зохион байгуулж байна. 

Хуралд хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор шинжээчид судалгааны ажлаа танилцуулж байна. 

Энэ үеэр ХБХЕГ-ын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн "Бид өмнө жил энэхүү хурлаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт сэдвийн хүрээнд зохион байгуулж тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн. Харин энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийн талаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл барилга байгууламж, зам талбайн тохижуулалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй байдлаар хийгдсэн асуудал сөхөгдөж байгаа. Манай улсад 2019 оноос өмнө баригдсан барилгууд ерөнхийдөө ямар ч хүртээмжгүй. Хэдийгээр гаднаасаа ороход  налуу зам тавьдаг ч орцонд ормогц лифтгүй гэхчлэн олон тулгамдсан асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхэд баггүй хөрөнгө зарцуулна. Гэвч олон улсад уг асуудлыг бүрэн шийдэж болсон. Тиймээс манайд ч боломжтой гэж үзэж байна. Уг ажлыг эхлэл болгож яамнуудаас эхлээд эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 24 барилгыг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлагыг ирэх ондоо багтаан шийдвэрлэнэ. Улмаар эдгээр асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барина" гэлээ. 

ВИДЕО:

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө