Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр аргын тооллын 12 сарын 01, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Шувуун хошуут одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:20 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр луу хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандууштай. Эл өдөр буян намын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдахад сайн. Улааны үйл, төлгө тавих морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.