Монголын боксын шигшээ багийн тамирчин О.Есүгэн мэргэжлийн боксын WBO холбооны Ази номхон далайн бүсийн аваргын тулаанд Японы Акане Фүживараг ялж аварга боллоо.
Японы Токио хотод зохион байгуулагдсан. Ази, Номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанд О.Есүгэн 55,3 кг-ын жинд өмнө 6 тулаан хийхдээ 1 ялагдаад байсан Японы тамирчин Фүживаратай тулалдаж шүүгчдийн саналаар ялсан байна. Ингэснээр түүний анхны мэргэжлийн боксын тулаан энэ болж, BoxRec-д бүртгэгджээ.