Төв аймаг цасанд хаагдсан засмал, малчдын өвөлжөө рүү явах замуудаа нээж эхэллээ

Төв аймаг цасанд хаагдсан засмал, малчдын өвөлжөө рүү явах замуудаа нээж эхэллээ

Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй болсон байна. Улмаар тус зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж буй талаар Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.