"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ний дараагийн шатанд Япон Хорваттай, Испани Мароккотой учраа таарна

"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ний дараагийн шатанд Япон Хорваттай, Испани Мароккотой учраа таарна

“Катар-2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний E, F хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө болж өндөрлөлөө.

Марокко Канадыг 2:1-ээр хожиж, 1986 оноос хойш анх удаа шөвгийн 16-д шалгарлаа. Харин Бельги Хорваттай тэнцсэн 0:0 харьцаатай тэнцсэн бол, Хорватууд 16-д шалгарсан юм. Учир нь тэд хэсгийн дүнгээр тэд 5 оноо, Бельгичүүд 4 оноо авсан. Харин Ази тивийн төлөөлөл Япон Испанийг 2:1-ээр буулган авлаа. Мөн Герман Коста Рикаг 4:2 -ын харьцаатай хожсон ч гэртээ харьсан. Учир нь Испанийн шигшээ баг оруулсан болон алдсан гоолын зөрүүний хувьд илүү сайн байснаар дараагийн шатанд шалгарсан юм. Дараагийн шатанд Япон Хорваттай, Испани Мароккотой учраа таарна.