Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 03, Санчир гараг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх бэр гуйх инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авахад сайн. Золиг гаргах бомбын үйл сэтгэлд сэвтэй газар очих хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана үхэр луу могой хонь нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.