"Карт уншигч" төхөөрөмжгүй автобуснуудыг дайчлан үйлчилгээнд явуулж байна

"Карт уншигч" төхөөрөмжгүй автобуснуудыг дайчлан үйлчилгээнд явуулж байна

Өнөөдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Мөн одоогийн байдлаар түлшний хомсдолоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байгаа бөгөөд нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас 2022.12.05-ны өдрөөс "ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна. Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана гэв.