"Нүүрсний хулгай"-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт 100 иргэнийг бүрдүүлэх ажил өрнөж байна

"Нүүрсний хулгай"-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт 100 иргэнийг бүрдүүлэх ажил өрнөж байна

Яг одоо Д.Сүхбаатарын төв талбайд "Нүүрсний хулгай"-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт орох 100 хүнийг бүрдүүлэх үйл ажиллагаа өрнөж байна.

Тодруулбал, өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзах үеэрээ 100 хүнийг хамруулсан ажлын хэсэг гаргаж, Засгийн газартай хэлэлцээрт орохоор тохирсон.

Хэлэлцээрт орох ажлын хэсгийн 100 хүнийг тодруулах ажиллагаа Сүхбаатарын талбайд яг одоо өрнөж байна. Төрийн ордны холбогдох албаныхан жагсагчдын ажлын хэсэгтэй хэлэлцээр хийх танхимын бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд уулзалт нээлттэй эсвэл хаалттай ямар хэлбэрээр байх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Билгүүн