Дархан-Уул аймгийн бүх шатны төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй. Эмзэг бүлгийн иргэдэд тусална гэв

Дархан-Уул аймгийн бүх шатны төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй. Эмзэг бүлгийн иргэдэд тусална гэв

Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр болон албан хаагчдаасаа мөнгө хурааж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэж аймгйин засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. 

Ингэхдээ эмзэг бүлгийн иргэдэд туслах санаачлагыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд хүрч ажиллах аж. Нийгэм, эдийн засаг, үнийн өсөлт хүнд, цалин тэтгэвэр бага, өрхийн орлого нь амьдралдаа хүрэхгүй байгаа цагт баяр ёслол тэмдэглэх бус иргэддээ туслах, дэмжих шийдвэр гаргасаныг дэмжиж ажиллахыг уриаллаа.

Харин хувийн хэвшлийн ААНБ-ууд, ТББ-ууд, иргэд, анги хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх нь чөлөөтэй аж. Түүнчлэн УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт, цар тахал гэх мэт нийтийг хамарсан онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд бүх шатны төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ажиллуулахгүй, ар гэртээ цаг гаргах боломж нөхцөлөөр хангахыг үүрэг болгов. Бага насны болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй албан хаагчдыг илүү цагаар ажиллуулахгүй байхыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.