Эрх баригчдаас шударга ёсыг шаардаж, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох, нэрсийг яаралтай зарлахыг шаардсан иргэдийн жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Жагсаал 10 цагаас эхэлж, иргэд нэмэгдэж ирсээр байгаа юм. Мөн төв талбайд зарим жагсагчид гурав дахь өдрөө хоножээ. Энэ үеэр жагсагчид "-33 хэмийн хүйтэнд үнэхээр хүйтэн байдаг юм байна. Гутлын ул хагарч байна. Ард иргэд зөрчил гаргахад шоронд шууд хийчхээд яагаад тэд хариуцлага хүлээхгүй байгаа юм. Монголын хууль гаднын орны иргэдийн тоглоом болж байна. Монголд жирийн амьдрал гэдэг нь зээлтэй амьдрах" хэмээлээ.