ШӨХТГ-аас гурилын үнийг нэмсэн үйлдвэрүүдийг шалгаж, зөрчлийн хэрэг нээжээ

ШӨХТГ-аас гурилын үнийг нэмсэн үйлдвэрүүдийг шалгаж, зөрчлийн хэрэг нээжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-д хяналт шалгалт хийжээ.  Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-иуд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ.