Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскитэй Нидерландын Гааг хотноо энэ арванхоёрдугаар сарын 9-ний өдөр уулзав.
Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын урилгыг гардуулж, ОУЭШ-ийн Ромын дүрмийг сурталчлан таниулах бүс нутгийн семинарыг хамтран зохион байгуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Ноён Карим Кан нь ОУЭШ-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, хууль хэрэгжүүлэх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцов.