Төв талбай дээр жагсагчдад гэр барих зөвшөөрөл өгч, авто зогсоол дээр гэр барьж эхэлжээ

Төв талбай дээр жагсагчдад гэр барих зөвшөөрөл өгч, авто зогсоол дээр гэр барьж эхэлжээ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал ес дэхь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Жагсагчид Сүхбаатарын талбайд гэр барихаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт тавьсан ч татгалзсан хариу авсан бөгөөд улмаар өчигдөр цахим орчинд эсэргүүцлийн давлагаа өрнөж “Энгийн иргэд үгээ хэлэхээр гэр барьж болдоггүй юм уу?” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын эмч нар суулт зарлаж байгаа иргэдэд үзлэг хийж, талбайн урд хэсэгт дулаан автобус байрлуулсан. Мөн НЗДТГ-аас жагсагчид гэр барих зөвшөөрлийг хотын даргад албан ёсоор хүргүүлбэл талбай дээр биш авто зогсоолд гэр барих зөвшөөрөл олгоно гэсэн юм. Ийнхүү жагсагчид авто зогсоол дээр хоёр гэр барьж эхэлжээ.