Хуулийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу Г.Ган-Очирын дансанд хөдөлгөөн хязгаарласан. Дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй гэв

2022-12-13 11:53

Хуулийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу Г.Ган-Очирын дансанд хөдөлгөөн хязгаарласан. Дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй гэв

Г.Ганочир гэх иргэний ХААН банкны дансанд 9 их наяд төгрөг орсон. Энэ сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг олон нийтийн сүлжээд нийтэлсэн. Тэгвэл энэ асуудлаар ХААН банкнаас албан ёсны тайлбар хийлээ.

ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "ХААН банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажилладаг. Тиймээс ч аливаа хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хууль хяналтын байгууллагуудаас ирсэн тухайлсан харилцагчийн дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн. Үүний дагуу иргэн Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөн хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолоод хийсэн. Дансанд хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд ийм хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоороо хязгаарласан тухай ийм мэдээлэл байгаа" гэлээ. 

Мөн тэрбээр "Ер нь харилцагчийнхаа нууцыг хадгалдаг. Гэхдээ лайв мэдээлэлд дурдагдсан учир мэдээлэл өгч байна. Тухайн харилцагчийн дансанд мөнгө орлогдсон, түүнийг буцаж зарлагдсан зүйл огт байхгүй. ХААН банкны нийт актив хөрөнгө арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 13.4 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр иргэн Ган-Очирын хэлсэнчлэн тийм хэмжээний хөрөнгө гарах боломжгүй" гэдгийг тодотголоо. 

2022-12-13 10:27

ВИДЕО: Иргэн н.Ган-Очирын дансанд 9 их наяд төгрөг орсон гэх мэдээллийн талаар ХААН банкнаас хэвлэлийн хурал зарлажээ

н.Ганочир гэх иргэний ХААН банкны дансанд 9 их наяд төгрөг орсон. Энэ сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг олон нийтийн сүлжээд нийтэлсэн. Тэгвэл энэ асуудлаар ХААН банкнаас албан ёсны тайлбар хийхээр болжээ. Тус хэвлэлийн хурал нь өнөөдөр /2022.12.13/ 11:00 цагт ХААН банкны оффист болох ажээ.