Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Төв талбай дээр жагсаж буй иргэдтэй уулзах үеэрээ "Нүүрсний хулгайчдыг маргааш /өнөөдөр/ зарлана" гэдгээ амласан.
Гэвч тэрбээр өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон хүмүүсийн нэрсийг холбогдох албаныхан нь өөрсдөө өгнө гэдгийг мэдэгдсэн юм. Тэгвэл АТГ-аас өнөөдөр 15:30 цагт энэ талаар мэдээлэл хийхээр болжээ. Тус мэдээллээр нүүрсний гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж бололтой.