Автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг хайж байна

Автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг хайж байна

Сүхбаатар аймгийн Онгон сумын хоёрдугаар баг, Шар бүрд гэдэг газар иргэн, 65 настай, эрэгтэй Ц нь энэ сарын 12-ны өдрийн 20:00 цагийн орчимд “Портер” загварын автомашинтай Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 13-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг тус сумын “Жарын-Овоо”, “Шаргын-Уул”, “Таван булаг”, “Шар бүрд”  гэдэг газруудаар 301 км-т зохион байгуулж олоогүй. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт хайх ажиллагааг дахин эхлүүллээ.