Баянгол дүүргийн 18 дугаар хороо, дулааны худагт хүн унасан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 13:53 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /31 настай, эмэгтэй/ 2 метрийн гүнтэй дулааны худагт унаж, таталт өгсөн байсан тул нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.