АТГ-аас “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан юм.
Тодруулбал, “Нүүрсний” гэх хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Эрхт монгол группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан А.Ариунболд, Б.Ганхуяг нарыг “шууд шалгах үндэслэлтэй” гэж үзсэн. Тэгвэл АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авахаар өчигдөр /2022.12.14/ дууджээ. Улмаар өнөөдөр /2022.12.15/ 11:00 цагт тэрээр мэдүүлэг өгөхөөр АТГ-т очжээ.