“Күүл” гэх авто угаалгын газар нууцаар худаг гаргаж, гүний ус ашиглаж байсныг илрүүлжээ

“Күүл” гэх авто угаалгын газар нууцаар худаг гаргаж, гүний ус ашиглаж байсныг илрүүлжээ

Баянгол дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Күүл” авто угаалгын газар зөвшөөрөлгүйгээр худаг гарган гүний ус ашиглаж байсныг Туул голын сав газрын захиргаа, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны хамтарсан шалгалтаар илрүүлжээ.

Эл хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УСУГ болон Туул голын сав газрын захиргаанд иргэн Н ирүүлснээр холбогдох албаныхан чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн аж. Ингэхэд авто угаалгын газрынхаа дотор худаг гаргаж, хийн шахуургаар гүнээс ус татан, автомашин угааж байжээ. Үүнийгээ нуун далдалсан байсныг ийнхүү хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Цагдаа байгууллагаас тус газрыг түрээслэн ажиллуулдаг хүмүүсээс мэдүүлэг авч, хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.