ШУТИС-ийн багш Д.Сэрдарам оюутнуудын хамт өдөр бүр гурван цаг Сүхбаатарын талбайн жагсаалд оролцож байна

ШУТИС-ийн багш Д.Сэрдарам оюутнуудын хамт өдөр бүр гурван цаг Сүхбаатарын талбайн жагсаалд оролцож байна

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш Д.Сэрдарам Мягмар гараг /2022.12.13/-т монголын түүхийн лекцээ Сүхбаатарын талбайд орсон юм.

Тэрбээр түүхийн багш бөгөөд 1990 оноос хойших Монголын түүх сэдвийн лекцээ жагсаалын дунд хүүхдүүдэд заасан юм. Түүний хичээлд 113 оюутан хамрагдахаас 80 гаруй нь оролцож үргэлжлүүлэн жагсаалд оролцсон аж.

Түүнчлэн ШУТИС-ийн багш Д.Сэрдарам оюутнуудаа уриалан  өдөр бүр гурван цаг шударга ёс шаардаж буй иргэдийн жагсаалд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.