Д.Тогтохсүрэн: Нүүрсний хэрэгт холбогдсон гэх УИХ-ын таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй байгаа

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хэрэгт холбогдсон гэх УИХ-ын таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй байгаа

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж хүмүүсийн нэрсийг зарласан. Үүнд УИХ-ын таван гишүүн багтсан бөгөөд тэд өөсрдийгөө буруугүй, нүүрсний хулгай хийгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. 

Тэгвэл энэ талаар МАН-ын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодруулахад “Би манай намаас нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байгаа гишүүн байхгүй гэж өмнө нь хэлж байсан. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй байгаа. Бид эдгээр гишүүдтэй уулзсан. Нэр нь гарсан учраас гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн “Бид нүүрсний асуудалтай холбогдсон асуудал огт байхгүй. Хэлмэгдүүлэх гэж байна” гэх тайлбарыг өгсөн” гэдгийг тодотголоо.