Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 03:07:03 цагт болжээ. Мөн өнөөдөр 08:27:35 цагт Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
