Тэмээний төрөлжсөн эмнэлэг, судлалын төв байгуулахаар болжээ

Тэмээний төрөлжсөн эмнэлэг, судлалын төв байгуулахаар болжээ

Өнөөдөр тэмээчдийн улсын зөвлөгөөн эхэлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Говийн байгаль түүхийн музейд 2022 оны 12-р сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэллээ.

Засаг дарга хэлсэн үгэндээ Өмнөговь аймаг 2021 оны жилийн эцсийн байдлаар 160,6 мянган толгой тэмээ тоолуулсан нь улсын нийт тэмээн сүргийн 35,5%-ийг эзэлж байна.... Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгох, тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах, тэмээний баяр болон бусад эвент арга хэмжээг аялал жуулчлалтай холбох, тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна гэдгийг онцоллоо.