Жил бүр нийслэлийн Төв талбайд шинэ жилийн "Гацуур мод" сүндэрлэдэг. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр /2022.12.13/ талбайн гацуур модыг засаж эхэлсэн билээ.
Энэ жил Элчин сайдын яамдууд, олон улсын байгууллага, үндэсний үйлдвэрүүд Төв талбайд мөн дахин боловсруулсан гацуур мод зассан юм. Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар яригдаж байгаа талаар мэдээлжээ.