Нүүрсний хулгайчдыг зарлаж, шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 14 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчдыг тарахыг хүссэн ч тэд эс зөвшөөрсөн.
Тэгвэл Төв талбай дээр жагсаал хийж буй иргэд өнөөдөр Сүхбатаарын талбайгаа цэвэрлэжээ. Энэ талаар жагсагчдын төлөөлөл болох жүжигчин У.Цогтбаяр "Талбай дээрээ үзэл бодлоо илэрхийлж буй залуус маань ийм бахархам. ТҮК-ийн ажилчдад тусалж төв талбайн цасыг цэвэрлэжээ" хэмээжээ.