Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 25, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8:37 цагт мандан, 17:00 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр тахиа жилтнээ авилаа үйлийш хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх. Лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.