С.Шаарийбуу: Охиноо алдсанаас хойш ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай би нүүр тулсан

С.Шаарийбуу: Охиноо алдсанаас хойш ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай би нүүр тулсан

Малайз Улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Миний охин бусдын адил амьдрах гэж зүтгэж, өөрс өөрсдийнхөө замаар хичээж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Охиноо алдсанаас хойш Ардчиллын сонгодог орны нэг Азийн бар гэгддэг Малайзын мангасуудтай би нүүр тулсан. Бид Ардчилсан хүмүүнлэг, шударга байна байх гэж анхандаа итгэж очсон. Бодит байдал дээр бохир болгоны асуудалтай байсан. Хуулийг дүрмээр шийддэг. Хуулийг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд энэ хэрэг яагаад олон жил боловоо гэдэг асуулт байгаа юм. Энэ хэрэг бараг үйлдэл дээрээ баригдсан. Тэгээд нотлогдсон. Хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006 оноос 2018 хүртэл 12 жил хэргийг шийдэх гэж явлаа. Бараг бүтэлгүй шахуу талдаа явсан. Боломж ч ховор байсан. Хэдийгээр энэ аймшигт аллагыг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага шалгалт хийж бэлэн болгосон боловч тэд нэг л зүйл хэлдэг байсан. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр “би мөнгөөр тохирч, тусалсан” гэх аятай хэлдэг байсан. Малайзын төрийн мэдэл бүхий бараг бүхнийг мэддэг цэргийн хүн тушаасан учраас хэргийг хийсэн гэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьдаг энэ нь ч үнэн юм билээ. Дараагийн асуудал бол би тухайн үед тус улсын Ерөнхий сайд Шадар сайд цэргийн хүнд тушаал өгч, эртнээс төлөвлөж зохион байгуулалттай байсан гэж би боддог. Тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, хуулийн том фермүүдийн эсрэг би хохирогч ганцаараа зогссон. Тэгээд би заргалдсан гэх үү дээ” гэв.

ҮЗЭХ: