Энэ оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарал татаж байна.
Ууганбаяр гэх охин нь тухайн өдөр хамаатынхаа хүүхэд рүү "Усанд орох гэж явж байхад 2 эмэгтэй сугадаад машинд суулгасан. Өөрөө юу ч болсныг сайн мэдээгүй, нэг сэрсэн олон хүнтэй машинд явж байна. Гарын цус гоожоод тогтохгүй байна" гэж чат бичээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон аж. Охин Баруунсалаанаас гэрээсээ гарахдаа хар куртик, хар өмд, хар малгайтай гарсан байна. Охиныг харсан, сураг сонссон хүн байвал 98382030 дугаарт залгаж мэдээлэхийг түүний ар гэрийнхэн хүсчээ.