Хилчид застав бүртээ хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлжээ

Хилчид застав бүртээ хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлжээ

Эх орны торгон хилийн заставд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлжээ.

Энэ талаар, “Эх орны өргөн уудам нутгийг торгон хилийн зурвас эмжиж, эргэх дөрвөн цагт тангараг өргөсөн хилчид нүд цавчилгүй манана. Шувуудаас ч өөр ханьгүй эзгүй хээр талд эх орныхоо хилийг даган эмжээрлэж ажиллаж, амьдрах хилчид хүүхэд харах үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан байгуулсаар байна. Ялангуяа, цэцэрлэгийн хүртээмж байдаггүй нутаг орондоо байгууллагынхаа хоёр өрөөг стандартын дагуу тохижуулан бяцхан багачуудыг харах төвийг нээжээ.

Багш нарыг нь алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг сургалт, дадлагад хамруулан бэлтгэж авсан байна.  Ингэснээр аав, ээж нь санаа зовох зүйлгүй ажиллаж, бяцхан багачууд уйдах завгүй суралцаж, тоглож өнжиж байна гэнэ” гэжээ.