Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоож, БЭТ томилоод байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой гэрээг прокурорын зөвшөөрөлтэйгөөр нийтэд ил болгоод байгаа. Энэхүү гэрээний мэдээллээс харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК нь "Грандмед" эмнэлэгтэй 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна.
Тодруулбал, 2020 оны долдугар сарын 15-ны өдөр "Грандмед эмнэлэг" ХХК-тэй №ЭТТ-2020/488 тоот гэрээ байгуулж, 162 сая төгрөгөөр "Эрдэнэс Таван толгой" ХК-н 300 ажилтныг рашаан сувилалд сувилуулжээ. Мөн энэ оны наймдугаар сарын хоёрны өдөр тус компани нь "Грандмед эмнэлэг" ХХК-тэй 1 тэрбум 335 сая 640 мянга төгрөгийн №ЭТТ/- 2022/568 тоот дугаартай гэрээ байгуулж, нийт ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэг, шинжилгээг хийж гүйцэтгэх, ажилтан эрүүл мэндийн хувьд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд тохирох эсэхийг мэргэжлийн эмчийн үзлэг, онош зүйн болон лабраторийн шижилгээгээр тодорхойлж, ажилтан бүрийн эрүүл мэндийн одоогийн байдлыг үнэлж тогтоох, ажилтан мэргэжлээс шалтгаалах өвчлөл өртөх эрсдэл байгаа эсхүл өвчилсөн эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг гаргах, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгөх ажлыг гүйцэтгүүлжээ.