“Агдир Бүтэмж” ХХК-ийн залуучууд цаасан хайрцгийг модны үртэстэй нийлүүлж шахмал түлш үйлдвэрлэж байна. Тэд анх 2021 оноос гэрийн нөхцөлд шахмал түлшээ үйлдвэрлэж байгаад энэ жилээс “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ийн дэргэдэх Бизнес инкубатор төвд байрлаж үйлдвэрлэлээ явуулж байна.
Тус компани гурван ажилтантай, өдөрт дунджаар 3000-4000 тонн түлш үйлдвэрлэж байна. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 6000 тонн эко түлш гаргах боломжтой юм. Гол нь түүхий эдээ цуглуулах, нөөцөө бүрдүүлэхэд хугацаа алддаг учир одоогоор 4000 тонныг зах зээлд нийлүүлж байгаа аж.
“Агдир Бүтэмж” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Цэнгүүн хэлэхдээ, “Хүнсний дэлгүүрээс өдөр тутам маш их хэмжээний цаасан хайрцаг гардаг. Үүнийг гэр хорооллын айл, өрх түлэхээр авна эсвэл шууд хогийн цэг рүү ачигддаг. Монгол Улс жилд дунджаар 80 тэрбум төгрөгийн цаасан хайрцгийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Үүний тал нь буюу 40 тэрбум төгрөг нь “шууд хаядаг”.
Мөн тус компани хаягдал цаас, хүнсний хаягдал тосыг хольж эко галлагч, аргалаас гааз гаргах технологийг туршиж байна.
ФОТО: