Сүхбаатарын талбайд Д.Мөнх-Эрдэнийг хууль бусаар баривчилсантай холбоотойгоор АН-аас мэдээлэл хийж байна.
АН-ын төлөөлөл "УИХ-ын гишүүн асан Л.Гүндалаа, Д.Мөнх-Эрдэнэ хоёр нийгмийн бузар булай болохгүй асуудлыг өөрийн өнцгөөс хүргэдэг. Хэдийгээр Мөнх-Эрдэнэ хараал хэлдэг танхай маягаар үзэл бодлоо илэрхийлдэг боловч өнөөдрийн нийгмийн асуудлыг юм уншиж хардаггүй хүмүүсийн тархинд шингээж өгч байгаа хүн.
Эдгээр хоёр хүн энгийн юм уу хуулийн зүйл заалтаар яривал 30 секундээс цааш хэн ч сонсохгүй. Д.Мөнх-Эрдэнийн лайвыг яагаад сая сая хүн хэрүүл хийнэ байж үздэг. Энэ нь Д.Мөнх-Эрдэнийн иргэдэд мэдээлэл түгээх арга хэлбэр.Тиймээс Д.Мөнх-Эрдэнийг баривчлах үйл ажиллагаа нь түүний нэрийг гутааж, амыг нь үдэх МАН-ын явуулга.
Нүүрсний хулгайчдын хулгайгаа дарах гэснээ нууж байгаа хэлбэр юм шүү. Тиймээс бид МАН-аас Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж байна. Түүнчлэн жагсаж буй залуусыг захиалгатай гэхчлэн янз бүрээр ярих болсон. Эдгээр хүмүүс бүгд өөр өөрийн зүгээс шаардлага тавьж байгаа. Жагсагчдын гаргаж буй өнцөг болгон зөв бие биеэ битгий үгүйсгээрэй. Энд ямар ч буруу байхгүй.
Д.Мөнх-Эрдэнэд хоёр зүйл ангиар хэрэг үүсгэн баривчилсан.
- Танхайрсан /Тухайлбал, ГХЯ-ны гадаа Төрийн нарийн бичгийн дарга Анхбаяртай ярилцсаныг танхайрал гэж үзсэн/ гэтэл хуулиараа бүлэглэж байж танхайн хэрэг үүсдэг. Нэгээс дээш хүн байх ёстой гэж үздэг.
- Төрийн албаны хууль сахиулагчийн биед халдсан гэх зүйл ангиар буруутгаж байгаа. /гэтэл эрээн хувцастай хамгаалагчид хууль сахиулагч гэх категорид ордоггүй/
Тэгэхээр эдгээр зүйл ангиуд батлагдахгүй. Ийм нөхцөлтэйгөөр Д.Мөнх-Эрдэнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан. Ингэхдээ өнгөрсөн ням гараг /2022.12.18/-т таслан сэргийлэх арга хэмжээг хойшлуулшгүйгээр авсан хэмээсэн. Энэ арга хэмжээг хэрэг хийж газар дээрээ баригдсан тохиолдолд авдаг. Эсвэл оргон зайлах гэж байгаа тохиолдолд тус үндэслэлээр баривчилдаг. Гэтэл үүсгэж буй хэрэг болсноос 10 гаруй хонгийн дараа ийнхүү баривчилгаа явуулсан нь зохион байгуулалттай зүйл гэж харж байна. Энэ хүний буруутай үйлдлийг шүүх батлах ёстой. Гэвч хэзээний гэмт хэрэгтэн мэт баривчлан 30 хоног саатуулж буй нь Д.Мөнх-Эрдэнийн амыг хаах гэсэн оролдог гэж үзэж байна. Энэ хугацаанд ямар хулгайчдаа хаацайлах гэж байгаа юм" гэлээ.