БНСУ-ын хууль хүчний байгууллагууд "Солонгос дахь хятадын нууц цагдаагийн хэлтэс"-ийг шалгаж эхэлжээ

БНСУ-ын хууль хүчний байгууллагууд "Солонгос дахь хятадын нууц цагдаагийн хэлтэс"-ийг шалгаж эхэлжээ

"Хятадын нууц цагдаагийн хэлтэс" засгийн газрынхаа даалгавраар дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг талаар Испанийн хүний эрхийн “Safeguard Defenders” байгууллага анх мэдэгдсэн. Улмаар БНСУ-ын цагдаа, цэргийнхэн, ГХЯ-ны ажилтнууд шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар “Yonhap” агентлаг тус улсын хууль сахиулах байгууллагууд дахь эх сурвалжаас эш татан мэдээллээ. 

“Yonhap” агентлагийн мэдээлснээр ""Хятадын нууц цагдаагийн хэлтэс" үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нотлогдвол хоёр орны харилцаанд сэв сууж магадгүй гэж  Уг үйл явдлыг БНСУ-ын эрх баригчид улс орных нь бүрэн эрхт байдлыг зөрчсөн явдал гэж дүгнэж магадгүй. Харин Хятадын тал мэдэгдэхдээ, "эдгээр "цагдаагийн хэлтэс" нь зөвхөн иргэддээ жолооны үнэмлэх солих, бүртгэлийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлдэг тул олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй" гэжээ. “Safeguard Defenders” байгууллага энэ талаар мэдээлэхдээ,  Хятадын нууц цагдаагийн газар БНСУ зэрэг 53 оронд дор хаяж 102 "нууц хэлтэс" үйл ажиллагаа явуулдаг. Уг хэлтсүүд нь хилийн чанадад амьдарч буй Хятадын тэрс үзэлтнүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, зарим тохиолдолд “тэднийг нутаг буцаах ажлыг хийж гүйцэтгэдэг" гэсэн юм.