“Мастер оёдолчин” цол олгох шалгаруулалт 11 жилийн дараа дахин зохион байгуулагдлаа

“Мастер оёдолчин” цол олгох шалгаруулалт 11 жилийн дараа дахин зохион байгуулагдлаа

ОСНМХ-ны Мэргэжлийн Зөвлөл, ХНХ Яам, Сургалт Үнэлгээ Судалгааны Институттэй хамтран “Мастер оёдолчин” цол олгох шалгаруулалт зохион байгуулжээ.

Тодруулбал, оёдлын мэргэжлийн дээд түвшин шалган тогтоож, олон улсад хүчинтэй 5-р түвшин эзэмшсэн сертификат олгох үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааны хүрээнд 330 оёдолчид бүртгүүлснээс 65 оёдолчин анхан шатны болзол хангаж байсан бол онолын шалгалтад тэнцсэн 52 оёдолчин, ур чадварын шалгалтад үндэсний хувцас, европ хувцасны төрлөөр оролцож, 39 оёдолчин мастер цолны болзол хангаад байна.  Мастер цолыг ОСНМХ-ны "Алтан зүү" шинэ жилийн цэнгүүн дээр гардуулахаар болжээ.

Мастер цол олгох үйл ажиллагаа нь хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулагдаж мөн 4 жилд нэг удаа олгодог байсан. Түүнээс хойш Яамдын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр зогссон байсныг сэргээж цаашид 2023 оноос эхлэн 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагдана хэмээн мэдэгдээд байна.

М.Ариунаа