"МҮОНРТ-д сар бүр төлдөг төлбөрийг эх нялхаст өгдөг болох" саналыг зарим иргэд гаргажээ

"МҮОНРТ-д сар бүр төлдөг төлбөрийг эх нялхаст өгдөг болох" саналыг зарим иргэд гаргажээ

Цахим сүлжээнд иргэд "Үндэсний телевизэд сар бүр өгдөг мөнгөө эх нялхсын эмнэлэгт өгдөг болох саналтай байна. Та дэмжиж байна уу" хэмээн давлагаалж байна. 

Тухайлбал, Зарим иргэдийн зүгээс МҮОНРТ-д сэтгүүлчид ажлаа хийж чадахгүй байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрч чөлөө байхгүй болсон, намын үзлээр цензурддэг болоод удаж байгаа, Захирлыг нь удирдах зөвлөлийг эрх баригч нам сонгодог, тогтвортой хөгжих ямар ч боломж байхгүй. Сэтгүүлзүйд хууль, хараат бус байдал амин чухал байдаг. Иймд Үндэсний телевизэд сар бүр өгдөг мөнгөө эх нялхсын эмнэлэгт өгдөг болох саналтай байна" хэмээн давлагаалж эхлээд байна.