“Их тайга” цайг худалдаанаас татлаа

“Их тайга” цайг худалдаанаас татлаа

“Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогджээ. Мөн тус компанийн зүгээс шинжилгээний дүнг засварласан тухай мэдээлэл хяналтын байгууллагад ирсэн байна.

НМХГ-аас  “Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж, 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас татан авалт хийлгүүллээ. Улмаар тус компанид зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

"Их тайга" цайг худалдаанаас татлаа