Уран хатгамалч Б.Оюунчимэг Монголд анх удаа хэрээсэн хатгамлаар дэлхийн долоон гайхамшгийг 12 жилийн хугацаанд бүтээж, Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн хүргэж буй. Тэгвэл энэ удаа “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг Монголд анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү найман бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны гуравдугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ. Уг үзэсгэлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-30-ны хооронд олон нийтийн хүртээл болох аж.