Парис хотод буутай этгээд халдлага үйлдсэний гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ

Парис хотод буутай этгээд халдлага үйлдсэний гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ

Өнөөдөр /2022.12.23/ Францын нийслэл Парис хотын курдуудын соёлын төвийн орчимд буун дуу гарч, гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар олон улсын хэвлэлүүд шуурхай мэдээлж эхлээд байна. 

Энэ талаар Парис хотын орлогч дарга Эммануэль Грегуар "Буутай халдлага гарлаа. Аюулгүй байдлын хүчнийхэнд шуурхай арга хэмжээ авлаа" гэж твиттер хуудастаа мэдэгджээ. Харин Парисын цагдаа нар Rue d'Enghien гудамжинд гарсан хэрэг явдалтай холбогдуулж, олон нийтийг тус бүсээс хол байхыг анхааруулжээ. Францын телевизийн BFM телевиз энэ талаар мэдээлэхдээ, “буутай этгээд 60 гаруй насны хүн байсан бөгөөд тэрээр цагдаа нарт баривчлагдсан” гэжээ. 

Жич: Харин тус халдлагад Монгол Улсын иргэн өртсөн эсэх талаар манай холбогдох төрийн байгууллагууд одоогоор мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC