Ирэх пүрэв гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ирэх пүрэв гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ оны сүүлчийн бүх нийтийн амралтын өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гарагт тохиох юм. Тэгвэл тухайн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн байдаг.

Өглөөний 08:00 цагаас оройн 20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.