ФОТО: "Улаанбаатарын халтиргаа, гулгааг Даваа гараг гэхэд арилга" гэсэн Д.Сумъяабазарын даалгавар хэрэгжсэнгүй

ФОТО: "Улаанбаатарын халтиргаа, гулгааг Даваа гараг гэхэд арилга" гэсэн Д.Сумъяабазарын даалгавар хэрэгжсэнгүй

Өнгөрсөн баасан гараг /2022.12.23/-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шаардлагатай бүх арга хэмжээг авч, өнөөдөр /2022.12.26/ гэхэд хотыг халтиргаа, гулгаагүй болгох үүрэг, даалгавар өгсөн. Улмаар Нийслэлийн хот тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж, өнгөрсөн шөнийн турш 20 техникээр 31 хүн ажиллаж, 107 тн бодис, 15 тн давсыг хариуцсан зам талбайд цацсан байна. Гэсэн хэдий ч Улаанбаатарт халтиргаа, гулгаа нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцоход хүнд байдалтай байна.

ФОТО: