Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг өнөөдрөөс албан ёсоор гаргаж байна

Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг өнөөдрөөс албан ёсоор гаргаж байна

УИХ-аас өгсөн үүрэг, засгийн газраас төлөвлөгөөнийхөө хүрээнд Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмчид байсан томоохон компани олон нийтийн болох процесс амжилттай хийгдлээ.

Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчид компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлэхэд хамгийн эхний түүчээлж байгаагаараа онцлогтой. Олон улсын стандартад дэлхийн хөрөнгийн биржүүд олон нийтийн эзэмшилд байдаг жишгийн дагуу Монголын хөрөнгийн бирж хувьцаагаа арилжиж байгаа юм. Стратегийн хөрөнгө оруулагч нарт 66 хувь, зах зээл дээр хугацаа заахгүй, хэмжээ заахгүй олон нийтэд 34 хувийн хувьцаа санал болгож байгаа. Хувьцаа худалдан авсан этгээд болон түүнд хамааралтай этгээдүүд 5 хувиас илүү хувьцаа авах боломжгүй бөгөөд УИХ-ын болон төрийн өндөр албан тушаалтан, түүнд хамааралтай этгээдүүд мөн адил 5 хувиас илүү авах боломжгүйгээр хязгаарлалттай байгаа юм. Нэг хувьцаа эзэмшигчийн заавал биелүүлэх хувьцааны захиалга 500 ширхэг хувьцаа байх бөгөөд хөрөнгийн бирж нь 50-60 мянган жижиг хувьцаа эзэмшигч хамрагдаж жинхэнэ утгаараа олон нийтийн болох боломж бүрдээд байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалт нь 2022-2023 онд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, арилжааны платформыг сайжруулах, нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалах, монголын уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах, төрийн өмчийн, үйлдвэрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор жагсаалт батлагдсан хэмээжээ.

М.АРИУНАА