“МБМтранс” ХХК-ны захирал Г.Мөнхдөлийг "1242 том оврын ачааны автомашиныг 4433 удаа хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсан" хэмээн яллагдагчаар татжээ

“МБМтранс” ХХК-ны захирал Г.Мөнхдөлийг "1242 том оврын ачааны автомашиныг 4433 удаа хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсан" хэмээн яллагдагчаар татжээ

“Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэгвэл “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татсан байна.